Ι Монгол Xэл Ι MNT

Welcome to Tiens !

дэлгүүрийн түрдэг тэрэг

Уучлаарай, бүтээгдэхүүн олдсонгүй! Бусадтай уулз.

Группийн танилцуулга

“Тяньши” корпорацийг ноён Ли Жиньюань 1995 онд Хойд Хятад улсын Тяньжин хотод үүсгэн байгуулсан бөгөөд корпораци 1997 онд олон улсын зах зээлд гарсан байна. Өнөөдөр “Тяньши” корпораци үндэстэн дамжсан томоохон компаний нэг болсон ба биотехнологи, боловсрол, жижиглэнгийн худалдаа, зочид буудал, аялал жуучлалын бизнес эрхлэхийн сацуу дэлхийн зах зээл дээр санхүүгийн үйл ажиллагаа, олон улсын худалдаа, цахилгаан бараа бүтээгдэхүүний арилжаа зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна. “Тяньши” корпорацийн бизнес дэлхийн 190 улс, бүс нутагт хөгжиж, компаний салбарууд 110 улсад албан ёсны бүртгэлтэй ажиллан, 20 улсын тэргүүлэх компаниудтай стратегийн түншлэлийг хөгжүүлж байна.

“Тяньши корпораци байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаандаа Хятадын уламжлалт анагаах ухааны эрүүлжүүлэх үнэт туршлага, соёлыг орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилттай оновчтой хослуулж ирсэн юм. Компани аж үйлдвэрийн хамгийн орчин үеийн шилдэг тоног төхөөрөмж, шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглан 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг: биологийн гаралтай хоол тэжээлийн нэмэгдэл, Биологийн идэвхитэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгааны бүтээгдэхүүн, гэр ахуйн бүтээгдэхүүн гэсэн үндсэн чиглэлүүдээр үйлдвэрлэн гаргаж байна.

“Тяньши” бренд, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар нь Хятадад төдийгүй хилийн чинадад ихээхэн нэр хүндтэй байна. Стратегийн шинэ төслүүдийг хэрэгжүүлснээр өнөөдөр компаний бүтээгдэхүүний нэр төрөл 10 000- д хүрч, өндөр чанарын бүтээгдэхүүнээр дэлхийн 40 сая гаруй хэрэглэгч - гэр бүлийг хангаснаар тэдэнд эрүүл энх, баяр баясгалан, гоо үзэсгэлэн, хөрөнгө чинээг бэлэглэж байгаа юм !

“Тяньши” корпораци “Нийгмээс урган гарч, нийгэмдээ үйлчлэх” гэсэн хүмүүнлэгийн үзэл санааны дор нэгдэн ажиллаж нийгмийн өмнө хариуцлага хүлээхийг өөрийн үүрэг хэмээн үзнэ. Өнөөдөр компаний хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь 1,5 тарбум юаниас давжээ.

Өндөр мэргэшсэн хүмүүс, байршил, “Тяньшигийн” удирдлагын зохион байгуулалтын ачаар дэлхийн төвшинд гарах глобалчлагдах стратегийн зорилт амжилттай хэрэгжлээ.

Шилдэг үзэл баримтлал, гялалзсан ололт амжилт, дэлхийн хамрагдсан стратеги, удирдлагын оновчтой тогтолцоогоор жигүүрлэн урам зориг орсон олон орны туршлагатай, авьяастай, өндөр боловсрол, хариуцлагын ухамсартай хүмүүс “Тяньшид” ажиллаж эхэлсээр байна.

“Тяньши” нь мөн боловсролын байгуулга бөгөөд ажилтан бүр, дистрибьютер бүр амьдралынхаа туршид тасаралтгүй суралцах боломжоор хангагдсан бөгөөд хүрээлэн буй орчны байнгын өөрчлөлтөнд дасан зохицох чадварт суралцах юм.

“Мэдлэг, тогтолцоо, хайр, хүмүүс” гэсэн хүний нөөцийг удирдах зарчмыг мөрдлөг болгон “Тяньши” нь сургалт, шинэчилэлтэд суурилсан оюун ухааны өндөр чадавхи бүхүй олон улсын багийг бүрдүүлэв. Өнөөдөр дэлхий дахинд “Тяньшигийн” 8000 топ – менежер ажиллаж, нийт ажиллагсадын 35 % магистр болон түүнээс дээш цолтой байна.

 

Өдгөө ноён Ли Жиньюань даргаар удирдуулсан тяньшичууд төгс төгөлдөрлүү тэмүүлэн, дэвшилтэт удирдлагын тогтолцоонд тулгуурлан “Зургаан сүлжээний харилцан бие биесээ урамшуулах, мотивацжуулах онол”, “Шинээр сэлбэх онол”, “Хэрэглээ баялагыг бий болгодог, хэрэглээн дээр нэмэх бизнесийн хөгжил тэнцүү баялаг” зэрэг тэргүүний онолд үндэслэн итгэл төгөлдөр урагшилж байгаа бөгөөд ойрын жилүүдэд “Тяньши” корпораци дэлхийн хамгийн том 500 компанийн жагсаалтад орох болно !